Хятадын Засгийн газар баасан, бямба, ням гарагаас бусад өдрүүдэд сургуулийн сурагчдад видео тоглоом тоглохыг хоригложээ.
Хятадын тохируулагч агентлагийн мэдээллээр бол хориг нь онлайн тоглоомд хамааралтай бөгөөд өсвөр насны хүүхдүүдийн тоглоомын хамааралтай тэмцэх зорилготой. Насанд хүрээгүй хэрэглэгчид зөвхөн баасан гараг болон амралтын өдрүүд, баярын өдрүүдээр л 1 хүртэл цагаар тоглох эрхтэй юм байна.
Хоригийн биелэлтийг онлайн тоглоом ажиллуулдаг компаниуд хариуцна. Тэд шалгалтын шаардлагатай системийг бий болгож, нэвтрүүлэх ёстой аж.
Хятадад өмнө нь видео тоглоомыг баярын өдрүүдэд 3 цагаар, бусад өдрүүдэд 1,5 цагаар хязгаарлаж байлаа. Харин шинэ журам нь технологийн томоохон компаниудад тавьж буй шаардлагыг нэмсэнтэй холбоотойгоор гарч байна. Хятадын төрийн хяналт, шүүмжлэлд технологийн олон компани өртсөний дотор видео тоглоомын Tencent компани хүртэл багтаж, Хятадын хэвлэлүүдэд тоглоомыг мансууруулах бодистой зүйрлэснээс болоод тэргүүн нь 14 тэрбум долларын алдагдалд орсон аж. Түүнчлэн монополын эсрэг хууль зөрчсөн Alibaba хэдэн тэрбум долларын торгууль төлөхөд хүрсэн төдийгүй компанийн хувьцаа түүхэн доод түвшиндээ хүрч унажээ.
Эх сурвалж: Lenta.ru