АНУ Афганистаны нийлэл Кабул нисэх буудлаас мягмар гарагийн шөнө цэргийнхнийг тээвэрлэсэн хамгийн сүүлийн нисэх онгоцоо хөөргөжээ. Ингэснээр АНУ Афганистан дахь дипломат ажиллагаагаа зогсов.
Америкийн дипломат ажилтнууд үйл ажиллагаагаа Катарын нийслэл Доха хотоос явуулна гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен даваа гарагт Төрийн департаментад үг хэлэхдээ мэдэгджээ.
Вашингтон одооноос Афганистантай дипломат үйл ажиллагаа явуулах, консулын үйл ажиллагаа явуулах, хүмүүнлэгийн тусламжийн асуудлыг шийдвэрлэх, мөн Афганистаны асуудлаар холбоотон, түншүүдтэйгээ харилцах харилцааг Доха хотоос зохицуулах аж.
АНУ-ын цэргүүд мягмар гарагт шилжих шөнө Афганистаныг бүрмөсөн орхиж, 20 жил үргэлжилсэн ажиллагаагаа дуусгасан бол “Талибан” хөдөлгөөний зэвсэгт дайчид Кабулын гудамжинд агаарт буудаж ялалтаа тэмдэглэж байна. Америкийн цэргүүд гарч, Афганистан улс тусгаар тогтнолоо бүрэн олж авлаа гэж “Талибан”-ы төлөөлөгч Забихулла Муджахид мэдэгджээ.