Наймдугаар сарын 19-23-ны өдрүүдэд зохион байгуулагдсан их, дээд сургуульд элсэгчдийн шалгалтаас хоцорсон 180 хүүхдээс авах нэмэлт ЭЕШ есдүгээр сарын 2-4-ны хооронд болно. Шалгалтын үеэр 180 орчим төгсөх ангийн сурагч Covid-19 халдвар авч, эмчлүүлж бөгөөд Боловсролын үнэлгээний төв Улаанбаатар хот болон 12 аймагт 13 шалгалтын байр бэлдээд байгаа аж.
Шалгалтад орох шалгуулагчдын нэрсийг Эрүүл мэндийн яам гаргаж ччигдөр /2021.08.30/ суудлын хуваарийг нь хэвлэсэн байна. Нэмэлт ЭЕШ-ын материалыг дахин шинээр боловсруулж шуудангаар дамжуулан шалгалтын байр, орон нутгуудад хүргүүлэх юм байна.
Шалгалтанд ирэхдээ иргэний үнэмлэх, бусад холбогдох бичиг баримт, суудлын хуваарь, бүртгэлийн хуудастайгаа ирэх бөгөөд шалгалт улсын хэмжээнд өглөө 10.00 цагт эхэлнэ. Нэмэлт шалгалтанд орох хүүхдүүдийн сургуулийн хуваарь, квотыг хадгалсан гэж Боловсролын үнэлгээний төв наймдугаар сарын 25-нд хийсэн хэвлэлийн хурлаар дамжуулан мэдэгдсэн билээ.