Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын вирусологичид мутацлагдах өндөр чадвартай коронавирусийн шинэ омог илрүүлснийг Eyewitness (EWN) хэвлэлд мэдээлжээ.
C.1.2 гэдэг нэртэй энэ омгийг Өмнөд Африкийн үндэсний халдварт өвчний хүрээлэнгийн мэргэжилтнүүд таньж илрүүлсэн байна. ӨАБНУ-ын Эрүүл мэндийн яам ДЭМБ-д COVID-19-ийн шинэ хувилбар гарсныг анхааруулсан гэнэ.
Эрдэмтдийн мэдээлснээр коронавирусийн шинэ омог нь вакцинд өндөр тэсвэртэй мөртлөө маш амархан халдварлах чадвартай. C.1.2-ийг анх тавдугаар сард илрүүлсэн бөгөөд 2021 оны нэгдүгээр сард ӨАБНУ-д таньсан C.1 омгийн мутацийг өөртөө агуулсан гэдгээрээ онцлог. С. 1-ээр танил болсон коронавирусийн бүлэг мутацлагдах чадвар илүү, олон тооны шинэ хувилбартай гэдгээрээ алдартай хэмээн тэмдэглэжээ. С. 1 бүлгийн дотор мутацийн хурд бусад омгоос 2 дахин их байдаг.
Шинэ судалгаагаар С.1.2 омог Ардчилсан Бүгд Найрамдах Конго, Хятад, Шинэ Зеланд, Их Британи, Португал, Швейцар, Маврикий зэрэг улсад хэдийн нэвтэрсэн аж.
Нэмж хэлэхэд ӨАБНУ нь Африк тив дотроо коронавирусийн халдвараараа тэргүүлж байна. Тус улсад 2 638 981 хүн халдвар авч, 78 377 хүн нас баржээ. Тус улсад 11,9 сая хүн COVID-19-ийн вакцин хамрагдсан. Бүрэн тундаа 5,6 сая хүн хамрагдсан нь ӨАБНУ-ын хүн амын 9,6% юм.
Эх сурвалж: Korrespondent.net