Энэтхэгийн хойд хэсгийн Уттар-Прадеш мужид ганцхан хоногийн дотор 12 хүүхэд үл мэдэгдэх вирусийн халдварт өвчнөөр нас баржээ. Ийнхүү тогтоогдоогүй халдварт өвчнөөр нас барсан нийт хүний тоо 68 болсон ба үүний 40 нь хүүхэд гэж PTI агентлаг дамжуулав.
Уттар-Прадеш мужийн Эрүүл мэндийн газрын мэдээллээр энэ тоо нь ойролцоо тоо бөгөөд статистик мэдээлэлд хувийн эмнэлэг, гэртээ нас барсан тохиолдлууд ороогүй гэжээ.
Вирусийн халдварын голомт Уттар-Прадешийн баруун дүүрэгт гарч, Агра, Матхура, Фирозабад зэрэг хөдөө тосгодод илүү бүртгэгджээ. Халдвар нэмэгдэхэд хэт чийглэг, халуун нөлөөлж байна. Зарим дүүрэгт өвчилсөн хүмүүсийг эмнэлэгт хэвтүүлэх ор хүрэлцэхгүй, халуун чичиргээний шинж тэмдэгтэй өвчтөнүүдийг тосгоноос хот руу авчирч, коронавирусийн халдвар эмчилж буй эмнэлэгт хэвтүүлэхээс өөр аргагүй болж буй аж.
Шинжээчид вирусийн халуун чичиргээ өвчин үүссэн, тархсан шалтгаан нь иргэд эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэм баримтлаагүй, түүнчлэн намгархаг газар, голын дэргэд байдаг шумуулнаас болсон гэж үзжээ.
Эх сурвалж: Mir24.tv