Монголын үндэсний олимпийн хороо, олимпоос медаль хүртсэн тамирчдаа хүлээн авч “Алтан од” одон болон олимпоос медаль хүртсэн тамирчдад олгодог энгэрийн тэмдгийг гардуулсан. Тухайн үед Токиогоос мөнгөн медаль авсан Саид Моллай байгаагүй тул шагналаа гардан авч чадаагүй юм.
МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг албан ажлаар Германд очихдоо Саид Моллайг зорин уулзаж, “Алтан од” одон, батламж болон энгэрийн тэмдгийг гардуулан өгчээ. Энэ үеэр Моллай өөрийг нь Германы иргэншил авах гэж байгаа талаарх мэдээллийг үгүйсгэж, эхнэр, хүүхэд нь Германд байгаа болохоор ирснээ учирласан юм. Саид Моллайдаа амжилт хүсэж, цаашдаа монголчуудыг олон удаа баярлуулахыг ерөөе гэж Монголын үндэсний олимпын хорооноос мэдээлэв.