COVID-19-ийн халдвар буганаас анх удаа илэрснийг АНУ-ын Засгийн газар зарлалаа. Өвчний эх үүсвэр нь илрээгүйг Reuters-т бичжээ.
АНУ-ын ХААЯ-ны мэдээллээс үзэхэд Огайо мужид зэрлэг цагаан сүүлт буганаас COVID-19-ийг үүсгэгч SARS-CoV-2 вирус илэрсэн байна. Гэхдээ буганд халдварын шинж тэмдэг ажиглагдаагүй байна.
Одоохондоо буган сүрэг хаанаас халдвар авсан нь тодорхойгүй байна. Таамаглалаар тэдгээр амьтад байгаль орчин, бусад буга болон бусад төрлийн амьтдын нөлөөгөөр хүнээс авсан байх магадлалтай байгаа аж.
Ийнхүү коронавирусийн халдвар авах чадвартай амьтдын жагсаалт нэмэгдсээр байна. Өмнө нь нохой, муур, бар, арслан, цасны ирвэс, халиу, горилл, булганаас коронавирус илэрч байсан юм.
Эх сурвалж: Mir24.tv/news