Калифорни мужид вакцин хийлгээгүй багш хичээлийн үеэр амны хаалтаа авч, үүний улмаас ангийнхаа тал хувийг коронавирусийн халдварт өртүүлжээ. Улмаар сургууль даяар өвчин дэгдэхэд хүргэсэн тухай АНУ-ын өвчний хяналтын төвөөс мэдээлэв.
Энэ төвийн мэргэжитнүүд Калифорни мужийн нэг дунд сургуульд коронавирусийн өвчний дэгдэлт гарсан, тэр дундаа Delta омог тархсан шалтгааныг судалж үзжээ.
“2021 оны тавдугаар сарын 23-наас зургаадугаар сарын 12-ны хооронд Калифорни мужийн Марин тойргийн бага сургуулийн сурагчид болон тэдний гэр бүл вакцин хийгээгүй багштай хавьтсанаас болоод лабораториор 26 тохиолдол батлагдсан” гэжээ. Нэг ангид халдварын тохиолдлын тоо 50% хүрсэн нь хүүхдүүд багштайгаа ойрхон суудаг байсантай холбоотой. Эхний 2 эгнээний 10 сурагчийн 8 нь халдвар авчээ.
Тиймээс CDC вакциын Delta омгоос үр дүнтэй хамгаалдаг ч коронавирус тархах эрсдэл тариулаагүй хүмүүс дунд өндөр хэмээн сануулжээ.
Дунд сургуульд хүүхдүүдийг аюулгүйгээр сургахын тулд вакцинжуулалтаас гадна амны хаалтны дэглэм зэрэг эмийн бус урьдчилан сэргийлэх арга хэрэглэх ёстойг тархвар судлаачид онцолсон аж.
Эх сурвалж: Korrespondent.net