Бразилд Буддын шинэ хөшөө нээх ёслолын ажиллагаа боллоо. Уг хөшөө нь дэлхийд томоороо хоёрдугаарт орно гэж Remonews-т бичжээ.
Металл, бетоноор хийсэн аварга том хөшөөг Эспириту-Санто мужийн Ибирасу буддын сүмд барьжээ. Энэ хөшөө 350 тонн жинтэй, 35 метр өндөр. Одоогийн байдлаар үүнээс өндөр Буддын хөшөө зөвхөн Хятадад л байна. Шинэ Будда нь түүнчлэн тавцангүйгээрээ 30 метрийн өндөртэй, Рио-де-Жанейрогийн Аврагч Христийн сүмээс ч том юм байна.
Хөшөөг 2020 онд барьсан боловч коронавирусийн цар тахлын улмаас хойшлуулаад байсан аж. Харин арванхоёрдугаар сард аравнайлжээ.
Дэлхийн хамгийн том, суугаа Буддын хөшөө Лэшань хотод байдаг. Энэ хөшөө 71 метр бөгөөд хурууных нь хумс нь л гэхэд хүнээс том гэнэ.
Эх сурвалж: Mir24.tv