Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн эсрэг вакцины гуравдугаар тунгийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Мэдээллийн эхэнд коронавирусийн хувилбарын судалгааны үр дүнгийн талаар мэдээллийг өгч байна. Дотоодод явагдсан судалгааг АШУҮИС Судалгааг 2020 оны арваннэгдүгээр сараас 2021 оны наймдугаар сарын 17-ны хооронд хийсэн бөгөөд “АШУҮИС COVID-19-ийн голомтолсон халдварт геномийн судалгаа хийх төсөл хэрэгжүүлсэн юм байна.
Одоогоор манай улс коронавирусийн альфа, бетта, гамма, дельта хувилбаруудыг богино хугацаанд ПГУ-ын шинжилгээгээр илрүүлж буй.
Судалгааны үр дүнг харвал, цар тахал хүн амын дунд бүртгэгдэж эхэлснээс эхний хэдэн сард анхны хувилбартайгаа адил сорьцууд эргэлтэд байсан. Харин 2021 оны 2, 3 дугаар сараас вирус хувьсаж, альфа хувилбар хүн амын дунд эргэлтэд орсон байна.
Улмаар 6, 7 дугаар сарын эхээр нийт батлагдсан тохиолдлын дийлэнх хувийг альфа хувилбар эзэлж байсан бол долдугаар сарын дундаас дельта хувилбар бүртгэгдэж эхэлсэн.
Наймдугаар сарын 17-ны өдрийн байдлаар дельта хувилбарт коронавирус шинээр батлагдсан тохиолдлууд дунд нэлээд өндөр хувийг эзэлж байна. Мөн бид нуклейн хүчлийн түвшинд уг вирус өөрчлөгдсөн гэдгийг батлах шинжилгээг амжилттай хийлээ.
Ингэснээр дэлхий нийтэд түгээмэл байгаа мутацлагдсан хувилбар болон бусад төрлийн мутацын төрлийг илрүүлэх боломжтой боллоо.
Судалгааны ажил амжилттай явагдаж байна. Цаашид сорьцын тоог нэмэхээр Монголд эргэлдэж байгаа коронавирусийн геномын судалгааны нари
Наймдугаар сарын сүүлийн 7 хоногт дэлхийн улс орнуудад өвчлөлийн тоо нэмэгдсэн. ДЭМБ-аас гаргасан хамгийн сүүлийн 7 хоногийн өвчлөл, нас баралтын тоогоор Монгол Улсын тохиолдлын тоо өндөрт орохоор явж байна.