ХААН Банк орон сууцны зээлийн нөхцөлөө шинэчилж, илүү таатай, урт хугацаагаар авах боломжийг харилцагчдадаа санал болгож эхэллээ. Харилцагч та орон сууцны зээл авахыг хүсвэл 20 хувийн урьдчилгаа төлбөр төлж, сарын 1.2-1.5 (жилийн 14.4-18 хувь) хувийн хүүтэйгээр авах боломжтой бөгөөд энэ төрлийн зарим бүтээгдэхүүний хувьд нэмэлтээр үл хөдлөх хөрөнгө барьцаалсан тохиолдолд урьдчилгаа төлбөрийг 0 хувь болгоод байна. Харин зээлийн хугацааг хамгийн урт хугацаатай буюу 300 хүртэл сар болголоо.
Түүнчлэн бас нэгэн давуу тал олгож буй нь бүх төрлийн орон сууцны зээлийг урьдчилж судлуулах боломжийг бүрдүүлээд байна. Ингэснээр эрхэм харилцагч таны цаг завыг хэмнээд зогсохгүй, зээлээ батлуулчихсан тохиолдолд сонгосон байраа шууд худалдан авах боломжтой болж буй. Өөрөөр хэлбэл, банкны зүгээс урьдчилан таны зээлийг судалснаар боломжит зээлийн дээд хэмжээг тогтоож, 90 хоногийн хугацаанд хүчинтэй батламж өгөх төдийгүй энэ хугацаанд байраа сонгох тохиолдолд харилцагч орлого нотлох бичиг баримтыг дахин бүрдүүлэх шаардлагагүй юм.
Харилцагч та орон сууцны зээлээ урьдчилан судлуулахыг хүсвэл ХААН Банкны өөрт ойр байрлах салбарт хандаарай. Та бүхэн манай банкнаас санал болгож буй орон сууцны зээлийн бүтээгдэхүүний мэдээлэлтэй доорх холбоосоор орж танилцана уу.
- Орон сууцны зээл
- Малчдад зориулсан орон сууцны зээл:
- Cигначюр харилцагчид зориулсан орон сууцны зээл:
- Тусгай нөхцөл бүхий орон сууцны зээл:
Хэрэв танд асууж тодруулах зүйл гарвал ХААН Банкны цахим сувгууд болох Viber (94031917), Wechat (Khan Bank), Facebook (Khan Bank), Twitter (Khan Bank)-ийн чатаар хандахыг зөвлөж байна.
ХААН Банкийг сонгон үйлчлүүлдэг эрхэм харилцагч танд баярлалаа