Талибууд Засгийн газрын хүчин рүү довтлон, бүх нутаг дэвсгэрт хяналтаа тогтоосноос хойш Афганистаны нөхцөл байдал маш хүнд болж ирсэн юм. Харин өнөөдөр тэднийг эсэргүүцэх цор ганцхан голомт тус улсад үлдсэн нь Панжшер.
Панжшерын хөндий нь хэн ч нурааж дийлэхгүй байгалийн бэхлэлт. Цавчим өндөр хадан уул, хөндийнүүд Панжшерт байрлаж, цэрэг дайны үйл ажиллагаа явуулсан бүхэнд таатай нөлөөлдөг гэж болно. ЗХУ-ын Афганистанд явуулсан дайны он жилүүдэд Зөвлөлтийн цэргүүд Панжшер руу 9 удаа довтолсон ч энэ бүгд нь амжилтгүй болж байсан. Долоо дахь дайралтын үеэр ЗХУ энэ хөндий рүү 30.000 орчим цэрэг илгээн, 200 нисдэг тэрэг, 60 сөнөөгч онгоц, 160 танк, хэдэн зуун авто машин ашиглаж байжээ.
1
Нийслэл Кабулаас зүүн хойш оршдог Панжшер нь Афганистандаа газар нутаг, хүн амынхаа тоогоор хамгийн бага мужид ордог. Энэ муж өдгөө талибуудын хяналтанд ороогүй ганц муж болжээ.
© AFP 2021 / Ahmad Sahel Arman
2
Энд 20 жилийн өмнө талибуудын гарт амиа алдсан Умард альянсын удирдагч Ахмад Шах Масудын хүү Ахмад Масуд тэргүүтэй хүч төвлөрчээ.
© AFP 2021 / Ahmad Sahel Arman
3
Масудын удирдлаган дор нутгийн журамт цэргүүд төдийгүй Афганистаны бусад бүсээс ирсэн цэргүүд, тэр дундаа тусгай анги нэгтгэлийн дайчид тулалдаж байна.
© AFP 2021 / Ahmad Sahel Arman
4
Ахмад Масудын хэлснээр түүний толгойлж буй зэвсэгт сөрөг хүчин улс орноо хамгаалж байгаа гэнэ.
© AFP 2021 / Ahmad Sahel Arman
5
Талибаны дайчид Панжшерийн хоолой руу хэд хэдэн удаа дайрах гэж оролдоод бүтээгүй юм.
© AFP 2021 / Ahmad Sahel Arman
6
Мягмар гарагт талибуудын төлөөлөгчид эсэргүүцэгчидтэй тохиролцоо хийхээр Панжшер луу явжээ.
© AFP 2021 / Ahmad Sahel Arman
7
“Хэлэлцээр нь асуудлыг дайн байлдаангүйгээр шийдвэрлэнэ. Дайтах шаардлага гарахгүй гэдэгт 80 хувь итгэлтэй байна ” гэж Талибаны төлөөлөгч Забихулла Муджахид хэлжээ.
© AFP 2021 / Ahmad Sahel Arman
8
Харин Ахмад Масуд Талибантай яриа хэлэлцээ зохион байгуулахад ОХУ тусална гэдэгт найдаж буйгаа илэрхийлжээ.
© AFP 2021 / Ahmad Sahel Arman
9
Эсэргүүцэгчдийн удирдагч нь бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг сэргээнэ гэдэгт найдаж байна.
© AFP 2021 / Ahmad Sahel Arman
10
Хамтарсан Засгийн газар бүрдүүлэхэд ОХУ-ын тал зуучлагчаар оролцоно гэж таамаглаж байна.
© AFP 2021 / Ahmad Sahel Arman
11
Ахмад Масудын хэлснээр түүний дэмжигчид дайныг дуусгаж, яриа хэлэлцээ хийхийг эрмэлзэж байгаа гэжээ.
© AFP 2021 / Ahmad Sahel Arman
12
Панжшер муж дахь талибуудыг эсэргүүцэгч хүчний хуягласан автомашин
© AP Photo / Jalaluddin Sekandar
Эх сурвалж: РИА НОВОСТИ