Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр 10:00 цагт Токио 2020 зуны олимпын наадамд амжилттай оролцож, медаль хүртсэн тамирчдыг хүлээн авч, хүрэл медаль хүртсэн Ц.Цогтбаатар, Б.Болортуяа болон мөнгөн медалийн эзэн болсон Саиед Моллайд Монгол Улсын гавьяат тамирчин цол олгоно.
Харин гавьяат тамирчин М.Уранцэцэгт Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол олгохоор болсныг Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц мэдэгдэж байсан юм. Ерөнхийлөгчийн арга хэмжээний дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дээрх тамирчдыг хүлээн авч уулзан, нэг удаагийн урамшуулал болон орон сууц өгөхөөр товлосон байна.