Монгол Улсын Гашуунсухайт-Ганцмод боомтоор нэвтрэх нүүрсний тээврийг өнөөдрөөс 14 хоног зогсоохоор боллоо гэж Хятадын хэвлэлүүд мэдээлжээ. Үүнийг Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд хүлээн зөвшөөрч, үдээс хойш Сангийн яаман дээр нүүрс тээвэрлэлтийн шинэ гарц, бодлого төлөвлөлтийн асуудлаар хуралдах гэж байгаа хэмээн news.mn сайтад мэдээлжээ.

Монголын талаас нүүрс тээвэрлэж байгаа жолоочоос коронавирусын халдвар илэрсэн нь БНХАУ-ыг хилээ хаахад хүргэсэн аж.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн