Бага насны хүүхэд дулаан дамжуулах шугамд хавчуулагдсан тохиолдол өчигдөр гарчээ. ОБЕГ-аас өгсөн мэдээллээр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд дулаан дамжуулах шугамын таганд хүүхэд хөлөө хавчуулсан байна гэсэн дуудлага хүлээн авчээ.
Аврах ангийн алба хаагчид есөн километр замыг туулан очиход долоон настай, эрэгтэй хүүхэд хөлийн шилбэний хэсгээрээ дулаан дамжуулах шугамд хавчуулагдсан байсныг гаргаж, аавд нь хүлээлгэн өгсөн байна.
Эцэг, эхчүүд хүүхдэдээ хараа хяналт сайн тавьж байхыг онцгой байдлын байгууллагаас зөвлөлөө.