Сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд Афганы дүрвэгчид баруун руу гарах арга замыг хайж байгаа. Тэд 2010 оноос хойш тэд Европын холбооны улсууд руу гарсан сиричүүдийн дараа хоёрдугаарт жагсах хэмжээгээр дүрвэсэн.

Афганчууд Европын холбооны улсууд руу хүрч, орогнол хүсэхийн тулд эхлээд Турк руу гарах хэрэгтэй болж байгаа бөгөөд Турк нь Ойрх Дорнод дотроо цагаачдаас залхсан орны тоонд орж байна.

Энэ улсын нутаг дэвсгэрт 4 сая цагаач аж төрдөг. Олонх нь Сириэс ирсэн. Энд шилжиж ирсэн хүмүүс идээшиж чадахгүйгээс гадна угсаатан хоорондын гэмт хэрэг олширч, тэдэнд дургүйцэх хандлага улам нэмэгдэж байгаа аж. Стамбулчууд хот нь арабжиж байгаад маш ихээр дургүйцэж байгаа юм байна.

Саяхан Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган “Турк улс Европын дүрвэгчдийн агуулах биш” хэмээн мэдэгдсэн бол зарим улс Европын орнууд дүрвэгчдийн асуудал нэмэгдэж байгааг тоолгүй, Афганистанаас ирэх цагаачдын шинэ урсгал нэмэгдэж байгаа энэ үед үүдээ барьж байна хэмээн шүүмжилж байгаа аж.

Эх сурвалж: Euronews.ru

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн