ЭМЯ сүүлийн 24 цагт хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээгээр улсын хэмжээнд 1566 хүн шинээр халдвар авсан болохыг мэдээллээ. Үүний 1224 нь буюу 78 хувь нь орон нутагт бүртгэгджээ.
Шинээр илэрсэн халдварын тохиолдлын статистик мэдээнээс харахад Ковид-19 өвчлөлөөр Ховд, Баян-Өлгий, Дорнод аймаг тэргүүлж байна. Өнгөрсөн хоногт Ховд аймагт хамгийн олон буюу 267 хүн шинээр халдвар авчсан бол Баян-Өлгий аймагт 121, Дорнод аймагт 111 илэрчээ.
Орон нутагт тархсан халдварын тохиолдол 71.039-д хүрсэн байна. Коронавируст халдварын тархалт есдүгээр сарын дундуур оргил үедээ хүрч болзошгүй гэдгийг ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал анхааруулжээ.
Мөн манай улсад дельта хувилбарын тархалт эрс нэмэгдэж байгаа тул дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж, амны хаалтаа тогтмол зүүн, хүн хоорондын зайгаа баримтлахыг Эрүүл мэндийн яамнаас уриалж байна.