Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү “Саарал ус цэвэрлэх байгууламжийг шинэ цэвэрлэх байгууламжтай уялдуулж барих ёстой. Саарал ус боловсруулах үйлдвэр Сонгино уулын зүүн бэлд баригдах юм. Хоногт 180 мянган м.куб бохирыг цэвэршүүлж, боловсруулах үйлдвэр юм. Эхний ээлжид гарч байгаа саарал усыг III, IV цахилгаан станцад нийлүүлнэ.
Одоо бол тус хоёр станц хөргүүртээ цэвэр усыг ашиглаж байгаа. Ундны усыг хэрэглэхээс бусад бүх зүйлд ашиглах боломжтой юм. Бид 2016, 2017, 2018 онд цэвэрлэх байгууламжийн хур лагийг цэвэрлэсэн. Одоо бага үнэртэж байгаа, бараг байхгүй болчихсон.
Дараагийн асуудал бол шинэ цэвэрлэх байгууламжийн асуудал яригдаж байна. Барилга, хот байгуулалтын сайд газар дээр нь ажиллаж, үүрэг чиглэл өглөө.
Тэр чиглэл, үүргийн дагуу ажиллана. Хуучин цэвэрлэх байгууламж 60 гаруй ажил болчихсон. Орос технологиор баригдсан. Хүчин чадал нь хоногт 160-170 мянган м.куб усыг цэвэрлэдэг. Өнөөдөр Улаанбаатар хотод 1.2 сая хүн амтай. Хүн ам ихэссэн, хөрсний ус их, элбэг байна. 197.200 м.куб ус ирж байна. Тиймээс зайлшгүй шинэ цэвэрлэх байгууламж шаардлагатай байгаа биз дээ.
Барилга, угсралтын ажил 30 орчим хувьтай явна. Цэвэрлэх байгууламж ашиглалтад орсон ч хуучин цэвэрлэх байгууламжаа хамт ажиллуулах юм. Ингэснээр хоногт 410 мянган м.куб усыг цэвэрлэх боломжтой болно” гэх мэдээллийг өглөө.