“Талибан”-ы дайчид 4 хүүхэдтэй эхийг хөнөөсөн хэрэг гарчээ. Тэд эмэгтэйгээс хоол хийж өгөхийг шаардсан байна. Гэтэл эмэгтэйд тэдэнд хоол хийж өгөх мөнгө байхгүй учир зарлигийг нь биелүүлж чадаагүй аж. Энэ тухай амиа алдсан эмэгтэйн охин мэдэгдсэнийг CNN теле суваг наймдугаар сарын 17-нд мэдээлжээ.
Охины ярьснаар, талибууд ээж дээр нь 3 удаа ирээд, 15 дайчныг хооллохыг шаардсан гэнэ. Эмэгтэй ч тэдний зарлигийг биелүүлэх хоол хүнс, хүнсний мөнгө, боломж алга гэжээ. Эмэгтэй талибуудыг дахин ирнэ гэдгийг мэдэж байсан гэж охин нь ярьжээ.
Эцэст нь бүлэглэлийнхэн тэднийг 4 дэх удаагаа ирмэгцээ эмэгтэйг шалан дээр түлхэн унагаад, хүүхдүүдийнх нь нүдэн дээр зоджээ.
“Ээж минь ухаангүй болсон байхад ч тэд АК-47-гоороо цохиж занчсаар байсан” хэмээн охин нь ярьжээ. Дайчид эхийг нь зодож байхад охин нь зогсохыг гуйсан гэнэ. Гэвч тэд эмэгтэйг үргэлжлүүлсэн зодсоор, хажуугийн өрөөнд нь гранат шидээд, зугтсан гэжээ.
Эх сурвалж: Korrespondent.net