Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, холбогдох удирдлагууд дүүргийн 20-р хороо, Шар хоолой орчимд газар эзэмших зөвшөөрөл аваагүй ч хашаа, хайс барьсан газруудын нөхцөл байдлыг шалгалаа. Тухайлбал, Шар хоолой Далхитын аманд газар эзэмших зөвшөөрөл аваагүй ч хашаа барьсан хэд хэдэн тохиолдол гарчээ.

Иргэд амарч зугаалах, мал амьтан чөлөөтэй нэвтрэх боломжгүй болгосон дээрх газруудыг нэн даруй буулгаж, зөрчлийг арилгуулах талаар Баянзүрх дүүргийн газрын албанд чиглэл өглөө.

Зохих ёсны зөвшөөрөл авч, хуулийн хүрээнд ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдийг дэмжиж ажиллах болно. Харин зөвшөөрөлгүй хашаа хайс барьсан аж ахуй нэгжүүдтэй хариуцлага тооцож, цаашлаад зөв төлөвлөлт хийж, иргэдээ ая тухтай, эрүүл орчинд амьдруулах болно гэдгийг Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх хэллээ гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээлэв.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн