Засгийн газар байгуулагдаад эхний 200 хоногт юу хийж бүтээсэн бэ гэдэг асуултад хариулах зорилготой Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ярилцлага өчигдөр орой (2021.08.17) ТВ сувгуудаар гарлаа. Ярилцлагын үеэр Л.Оюун-Эрдэнэ коронавирусийн эсрэг вакцинжуулалт амжилттай өрнөж байгааг дурдаад цаашдаа Ковид-19 халдварын эсрэг вакциныг төлбөртэй болгох талаар ярьлаа.
Вакциныг он гараад төлбөртэй болгож магадгүй талаар ам нээсэн Л.Оюун-Эрдэнэ “Вакцин ямар үнэтэй вэ гэдгийг хүмүүс ойлгохгүй байна. Яагаад гэвэл үнэгүй болохоор ойлгохгүй байна. Вакцин худалдан авахад Засгийн газар ямар хэмжээний зардал гаргасан бэ гэдгийг ойлгохгүй байна. Магадгүй үнэтэй байсан бол хүмүүс илүү хурдан вакцинд хамрагдах байсан ч байж магадгүй” гэж хэллээ.
https://www.youtube.com/watch?v=ruAUeth7H4A