2021 оны 6 дугаар сарын 29,30-ны өдрүүдэд Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад бүртгүүлсэн иргэдийн шалгалтыг 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлүүлэхээр болжээ. Шалгалтын хуваарийг 8 дугаар сарын 23-ны өдөр hudulmur-halamj.gov.mn, monkor.net вэб сайтад мэдээлэх аж.
Тиймээс иргэд өөрийн шалгалт өгөх өдөр, цагийг нягтлан шалгаж хуваарийн дагуу Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар дээр шалгалтын цагаас 30 минутын өмнө хоцролгүй ирэхийг анхаарууллаа. Хоцорсон тохиолдолд шалгалтыг нөхөж өгөх боломжгүй
Эх сурвалж: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар