УИХ-ын 18, 28 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд есөн нам, нэг эвсэл оролцохоо мэдэгдээд байгаа. Нэр дэвшигчдийн өрсөлдөөн эрх баригч МАН болон АН-д ширүүхэн өрнөж байгаа бололтой. Хэнтий аймгийн 18 тойргийг МИАТ-ийн дэд захирал асан Н.Энхбаатар, Хэнтийн аймгийн Засаг дарга асан Н.Ганбямба, УИХ-ын гишүүн асан Д.Гантулга нар сонирхон нэр дэвших санаатай зүтгэж байгаа мэдээлэл өчигдрөөс гарч эхэлсэн.
Өнөөдөр МАН-ын Хэнтий аймгийн тойргийг сонирхогч дөрөв дэх нэр дэвшигч гарч ирлээ. Өмгөөлөгч Л.Батжав нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ намынхаа удирдлагуудад хүргүүлсэн талаараа хэвлэл мэдээллийнхнийг оролцуулан зарлаж байна.
Өмгөөлөгч Л.Батжав нь 2018 оноос Хэнтий аймгаас УИХ-д нэр дэвшихээр бэлтгэж ирсэн боловч 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө МАН-д сайн дураараа элсэж, бие даан нэр дэвшихээс татгалзаж байсан юм. Түүнд МАН-ын гишүүний үнэмлэхийг У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ нар гардуулан өгч байсан билээ.
Нөхөн сонгууль явагдах Хэнтийн тойрог МАН-ын хувьд өрсөлдөөний талбар болж байгаа бол СХД-ийн 18 тойрогт Н.Энхбаярын хүү Э.Батшугар, Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн нар горилж байгаа юм байна.