Афганистанаас олон улсын цэргүүд гарч байгаа. Сүүлийн улс орнууд энэ сардаа багтаан цэргээ татах талаар дэлхийн хэвлэлүүд мэдээлж байна. Афганистаны дотоод нөхцөл байдал хурцдаж байгаа учраас нийгмийн сүлжээнд манай Энхийг сахиулагчид Афганистанд алба хааж байгаа гэсэн яриа өрнөж байна.
Энэ талаар Зэвсэгт хүчний жанжин штабын Хэвлэлийн төлөөлөгч Б.Отгонбаяр “Афганистанд үүрэг гүйцэтгэх ажиллагаа өнгөрсөн тав, зургаадугаар сард дууссан. АНУ тэргүүтэй олон улсын бүх бие бүрэлдэхүүн Афганистаны нутгаас гарсан. Тийм ч учраас цаг үеийн байдал нь хүнд байгаа. Тэнд нэг ч Монгол цэрэг байхгүй” гэсэн тайлбарын өгсөн байна.