Замын-Үүд боомтод саатсан ачаа тээвэртэй холбоотой гомдол, саналыг хүлээн авах тусгай 7053 7305 дугаарын утсанд наймдугаар сарын 5-8-ны хооронд иргэдээс 62 гомдол ирсэн байна. АТҮТ-ийн Замын-Үүд дэх салбарын дарга Ж.Сүхбаатар наймдугаар сарын 4-нөөс хойш өнөөдрийг хүртэл 700 гаруй жолоочтой Замын-Үүдийн Боомтын зөвлөл хариуцлагын гэрээ байгуулсан. Одоогоор гэрээ байгуулсан 400 гаруй тээврийн хэрэгсэл улсын хилээр нэвтэрсэн хэмээн мэдэгджээ.
Замын-Үүд дэх Боомтын зөвлөл нь Засгийн газрын тогтоолын дагуу стратегийн бараа бүтээгдэхүүнийг дугаар харгалзахгүй хилээр нэвтрүүлж байгаа. Гэвч зарим аж ахуйн нэгж өөр төрлийн бараа бүтээгдэхүүн тээвэрлэж гэрээ зөрчсөн тул тухайн тээврийн хэрэгслийн хил нэвтрэх эрхийг 6 сарын хугацаагаар хасчээ.