Британид 2005 онд боловсруулсан коронавирусийн цар тахалтй тэмцэх төлөвлөгөө олджээ. Энэ баримтад SARS ба түүгээр үүсгэгддэг амьсгалын замын хурц хамшинжийн тухай бичсэн байсныг The Independent хэвлэлд бичжээ.
Төлөвлөгөөнд тусгаарлалтын дэглэм баримтлуулах, иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах зэрэг зөвлөмж багтсанаас гадна шинжилгээ хийх, өвчтөнүүдийн хавьтлыг мөшгих, хувийн хамгаалалтын хэрэгслийн нөөцийг нэмэх хүртэл оржээ.
Үүнээс гадна халдварын супер тархалтын аюулын тухай тусгай заалт, түүнээс зайлсхийх аргуудыг оруулж өгсөн байна. Жишээлбэл, байрны агааржуулалтын сайжруулах хэрэгтэй гэжээ.
Британийн Засгийн газрын эрдэм шинжилгээний ахлах зөвлөх асан Дэвид Кинг энэ төлөвлөгөөг тоолгүй орхисон, энэ байсан бол хэдэн арван мянган хүнийхээ амийг аврах боломж байсан гэжээ.
Британийн төр засаг 2020 онд бүх төлөвлөгөөг тэгээс нь эхлэн боловсруулсан юм. Эх сурвалжуудын мэдээлснээр Засгийн газар нь ийм төрлийн халдварыг хэрхэх тухай төлөвлөгөөнөөс татгалзаж, тийм зүйл хэрэг болохгүй гэж байсан гэнэ.
Британид коронавирусийн халдварын 6 сая гаруй тохиолдол илэрч, 130 мянга гаруй хүн Covid-19-ийн хохирогч болсон талаар Жон Хопкинсын их сургууль мэдээлжээ.
Эх сурвалж: Newdaynews.ru