Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголбанк, АМГТГ-аас аж ахуй нэгжүүдтэй шатахууны үнийн асуудлаар хамтарсан уулзалт хийж байна. Өнгөрсөн долоо хоногт ОХУ манай улс руу экспортлодог АИ-95, АИ-98 шатахууны экспортоо есдүгээр сарын 1-н хүртэл зогсоохоо мэдэгдсэн.
ОХУ-ын Засгийн газар Дотоодын зах зээлд үүсээд буй нөхцөл байдлыг тогтворжуулахын тулд бензины экспортод түр хугацаагаа хориг тавьж, дотоодын зах зээлээ хангах гэж байгаа талаар тус улсын хэвлэлүүд мэдээлж байна.
Энэ онд газрын тосны бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээлд 2 дахин өссөн бол ОХУ-ын ШТС-уудад бензиний үнэ дунджаар 2.9 хувиар өсөж, дизель түлшний үнэ 2.7 хувиар нэмэгдсэн байна.
Манай улсын хувьд Газрын тосны бүтээгдэхүүний үнэ 3.6 дахин нэмэгдсэн. Сүүлийн нэг жилийн хугацаанд Засгийн газраас газрын тосны бүтээгдэхүүний үнийн хувьд олон арга хэмжээ авсан. 2018 оны нэгдүгээр сарын 24-ны өдөр газрын тосны бүтээгдэхүүний онцгой албан татварыг АИ-80, АИ-92 дээр тэглэсэн. Энэ шийдвэр одоог хүртэл хэвээрээ байгаа.
Уулзалтаас гарсан шийдвэрийн талаар эргэн мэдээлэх болно.