Олон Улсын хэмжээний тав дахь химийн олимпиадыг Японы Хигашиосака хотноо долдугаар сарын 24-өөс наймдугаар сарын 2-ны өдрүүдэд зохион байгуулжээ. Химийн олимпиадаас Монгол Улсын баг хоёр мөнгө, нэг хүрэл, нэг тусгай байрын шагнал авчээ. Уг олимпиадад дэлхийн 79 орны 312 сурагч оролцсон байна.
Олон улсын хэмжээнд зохион байгуулдаг үндсэн зургаан олимпиад бий. Үүнд:
- Математик
- Мэдээлэл зүй
- Хими
- Биологи
- Физик
- Газар зүй гэсэн хичээлүүд багтдаг юм.
Энэ жилийн тухайд манай сурагчид газар зүйгээс бусад таван олимпиадад оролцож нийт хоёр алт, зургаан мөнгө, долоон хүрэл медаль авсан бол дөрвөн сурагч тусгай байрт шалгарчээ. Нэг жилд дунджаар 3-5 медаль хүртдэг байсан бол энэ жил Монголын сурагчид 19 шагнал хүртэж онцгой амжилт үзүүлсэн байна. Цар тахалтай холбоотойгоор Улсын олимпиадуудыг цуцалж, олон улсын олимпиадын буухиаг таслахгүй байх зорилгоор сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулан сурагчдаа сонгон шалгаруулж, бэлтгэж, дасгалжуулж, шаардлагатай төсөв санхүүжилтийг шийдвэрлэж ажилласан талаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээлжээ.