Дэлхий ертөц коронавирусийг Хятадын лабораториос алдсан байж болзошгүй хэмээн маргалдаж буй энэ үед аюултай өвчнийг өдөөгчид лабораториос алдагдсан томоохон тохиолдлуудыг хүргэж байна.
Боом өвчний үхлийн аюултай өсгөвөр
1970-аад онд “Свердловск-19” хэмээх эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн биологийн зэвсэг боловсруулалт, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж байлаа. ЗХУ ч нэгдсэн байсан олон улсын конвенциор ийм төрлийн үйл ажиллагаа явуулахыг хориглодог байсан болохоор эрдэмтэд маш нууц нөхцөлд ажилладаг байжээ.
1979 оны гуравдугаар сард лабораторийн нэг ажилтан нь боом өвчний өсгөврийг цацагдахаас хамгаалдаг бохирдсон шүүлтүүрийг тайлан авчээ. Дараагийн ээлжийн дарга нь энэ шүүлтүүрийг урьдчилан шалгалгүйгээр тоног төхөөрөмжийг асааж орхижээ. Үхлийн аюултай өсгөврийн үүл керамикийн үйлдвэртэй зэрэгцээ нутаг дэвсгэрийг бүрхсэн аж.
Ингээд болсон явдлын шалтгааныг хүн амаасаа нуусан гэдэг. Харин халдвар авсан малын мах хэрэглэснээс болоод халдвар эхэлсэн гэжээ.
- Албан ёсны мэдээллээр энэ халдварын үеэр 64 хүн нас гарсан гэдэг ч бодит тоо нь тодорхойгүй байна.
- Нэг буруутай этгээдийг нь Николай Чернышев гэдэг байв. Лабораторийн ажилтан байсан тэрээр ямар ч шийтгэл хүлээлгүй, сүүлд нь Степногорск дахь нууц үйлдвэрт ажиллах болжээ.
Нууц лабораториос ирсэн сюрпризтэй захидал
Боомын дээжтэй буруу харьцсанаас болсон дуулиан АНУ-д дэгдсэн юм. Америкийн цэргүүд 2005-2014 онд Америкийн 17 муж, түүнчлэн Өмнөд Солонгос, Австрали, Канад гэсэн 3 улс руу амьд өсгөврийн дээжийг санаандгүй илгээжээ.
Идэвхтэй бактеритай илгээмж явуулсан шалтгаан нь Пентагоны ажилтнууд өөрсдөд нь байсан дээжийг буруу тэмдэглэсэнтэй холбоотой аж. Энэ мэдээлэл ил болсны дараа Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс ямар ч аюул учраагүй гэж мэдэгдсэн байна. Ингээд өсгөвөртэй харьцаж байсан 30 эрдэмтэн ажиглалтад оржээ.
- Боом өвчний өсгөврийн зааврын дагуу амьгүй болгож байж тээвэрлэх ёстой байдаг.
- Атланта хотын засгийн газрын лаборатори 2014 онд мөн өөр хүрээлэнгүүд рүү боом өвчний өсгөврийг саармагжуулалгүйгээр илгээсэн хэрэг гарчээ.
А хэлбэрийн уушгины хатгалгаа буюу өөр нэг SARS-CoV
COVID-19-ийг үүсгэгч SARS-CoV-2 коронавирус гарахаас нэлээд өмнө Хятадад лабораториос өмнөх үеийнх нь SARS-CoV “гүйж” байсан юм. 2004 онд халдвар авсан эрдэмтдээс болоод халдварын шинэ давлагаа гарч байв.
Бээжин дэх Үндэсний вирус судлалын хүрээлэнгийн лабораторийн халдвар авсан ажилтан эмэгтэй Аньхой муж руу хоёр ч удаа явж, ээждээ халдвар тараасан байна. Хоёр долоо хоногийн дараа өөр нэг эрдэмтэн халдвар авч, тэр дор нь эмнэлэгт хэвтүүлжээ. Ингээд лабораторийг хэсэг хугацаанд хааж, 200 ажилтныг нь зочид буудалд тусгаарлажээ.
- Шинжээчдийн үзсэнээр, энэ нь SARS-CoV Хятадын лабораториос гарсан цорын ганц тохиолдол биш гэнэ.
Хар цэцэг өвчний сүүлчийн хохирогч
Вакцинжуулалтын ачаар дэлхий ертөнц энгийн болон хар цэцэг өвчнийг бүрэн ялан дийлсэн юм. Гэвч 1978 онд Британийн Бирминхэмд 40 настай Женет Паркер хэмээх их сургуулийн анагаах ухааны факультетийн гэрэл зурагчнаар ажилладаг эмэгтэй энэ өвчнийг туссан байдаг.
Женет нь цэцэг өвчний омгийн судалдаг лабораториос холгүйхэн амьдардаг байжээ. Эмэгтэйг эмнэлэгт хүргэсэн боловч удалгүй нас баржээ. Түүнийг нас брахаас өмнө лабораторийг удирддаг байсан Хенри Бедсон буруутай мэт санагдан амиа егүүтгэсэн гэдэг. Вирус лабораторийн ханыг хэрхэн нэвтэрсэн нь одоо ч тодорхойгүй хэвээр байна.
- Өвчний дэгдэлтээс сэргийлэхийн тулд Бирминхэмд эмч нар 500 хүнийг вакцинд хамруулсан юм.
- Цэцэг өвчин нь хамгийн халдвартай, аюултай өвчинд тооцогддог бөгөөд зөвхөн ХХ зуунд л гэхэд 500 сая хүний амийг авч оджээ.