ОХУ-д бензиний үнэ өсч байгаатай холбогдуулан тус улсын Засгийн газар АИ-95, АИ-98 автобензиний экспортыг есдүгээр сарын 1-н хүртэл түр хязгаарлахаар шийдвэрлэжээ. Энэ тухай өнөөдөр Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээллээ.

Монгол Улс шатахууны нийт импортын 93 гаруй хувийг ОХУ-аас, 4.6 орчим хувийг БНСУ, 2 хувийг БНХАУ, үлдсэнийг бусад улсаас импортлодог. Тиймээс ОХУ-аас гарч байгаа шийдвэрийг дагаад шатахууны хомсдол бий болж магадгүй учраас Ашигт малтмал, газрын тосны газар боломжтой гарцуудыг судалж байна гэв.

Одоогоор манай улсад дээрх шатахууны нөөц 45 хоногт хүрэлцэхүйц байгаа. АИ-95, АИ-98 шатахууныг БНХАУ-аас импортлохоор бэлтгэж байна гэж Засгийн газраас мэдээлэв.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн