Д.Гантулга гишүүний “хохирогч”-ын өргөдөл ил боллоо

2017-07-05 14:22
gantulga

УИХ-ын гишүүн Д.Гантулгын залуу бүсгүйг хохироосон гэх дуулиан (2017.07.05) сэдэв болон өргөжив. Удтал асуултын тэмдэг дагуулсан УИХ-ын гишүүний “хохирогч”-оор нэрлэгдсэн Ч.Наранзаяа хэмээх бүсгүйн Цагдаагийн байгууллагад хандсан өргөдөл нийтэд ил болсон нь асуудал дахин яригдахад хүргэжээ.

Ч.Наранзаяагийн өөрийн гараар бичсэн гэх энэ өргөдөлд “Чантуу овогтой Наранзаяа миний бие 2017.06.12-нд гаргасан өргөдлөө буцаан татаж байна. Уг өргөдлийг гаргах болсон шалтгаан нь харилцаа хоорондын үл ойлголцлоос үүдэн хүчиндсэн гэсэн гомдол гаргасан бөгөөд бид хоёрын хооронд ямар нэг харилцаа байгаагүй, уг гомдол саналыг хасч өгч туслана уу” гэсэн мөрүүд тэмдэглэгджээ.

Өргөдөл УИХ-ын гишүүнд дээрх дуулиантай холбоотой асуудлаар Цагдаагийн байгууллага Эрүүгийн хэрэг үүсгэсэн. Дараа нь Ч.Наранзаяагийн өргөдлийн дагуу хэргийг хаасан болохыг харуулж байна. Үүнийг батлах мэт гишүүн Д.Гантулгын ойрын эх сурвалжууд “Наранзаяа өргөдлөө татаад авчихсан, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоол нь гарчихаад байна” хэмээн жиргэжээ.