Засгийн газрын ээлжит хуралдаанаар хүүхдийн мөнгийг нөхөж олгох шийдвэр гаргасан билээ. Өнгөрсөн оны долдугаар сарын 1-нээс хойш хүүхдийн мөнгөн тэтгэмж болох 20 000 төгрөгийг өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгааны дүнгээс шалтгаалан хязгаартайгаар олгохоор болсон. Өрхийн амьжиргааны судалгаанд хамрагдан амьжиргааны түвшний 502.567-гоос доош оноотой өрхийн хүүхдүүдэд уг мөнгийг үргэлжлүүлэн олгож, заагдснаас дээш оноотой өрхийн хүүхдүүдийг тэтгэмжээс хассан билээ.
Харин өчигдөр гаргасан Засгийн газрын шийдвэрээр 502.567-гоос дээш оноотой өрхийн хүүхдүүдэд нөхөж олгохоор болсон ч анхаарах хэд хэдэн зүйл байгаа аж.
Нэгдүгээрт, 2013 болон 2017 онд явуулсан өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгааны аль нэгэнд хамрагдсан бол хүүхдийн мөнгөө үргэлжлүүлэн болон нөхөн авна.
Хоёрдугаарт, хэрэв уг санд хамрагдаагүй бол харьяа сум, дүүрэг, хорооныхоо Хөдөлмөр, халамжийн ажилтанд хандаж өргөдөл гарган, судалгаанд хамрагдсаны дараа мөнгөө авч эхлэнэ.
Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар өнөөдөр айл өрхүүдийн 0-18 хүртэл насны нийт хүүхдээс хэд нь өрхийн амьжиргаа тогтоох судалгаанд хамрагдсаныг тогтоож Сангийн яаманд илгээх юм байна. Үүний дагуу Сангийн яамнаас халамжийн мөнгө олгодог 13 банкинд санхүүжилт олгох аж.
Харин 2017 оны гуравдугаар сарын 10-наас хойш шинээр төрсөн хүүхдийн өргөдлийг харъяа аймаг, дүүргийн газар, хэлтсүүдэд хүлээн авч, өрхийн амьжиргааны судалгааны оноог нь бодсоны дараа тухайн өрх дээр бүртгэж, өргөдөл өгсөн сараас нь тэтгэмж нөхөж олгогдоно.
4 comments
Хэрэв гадаад амьдардаг бол яаж судалгаанд хамрагдах юм бэ?
Hed heden udaa ochij mayagt bogloson hvleej bai gedeg yamar ychirtai uym be
buy viagra uk online
sildenafil
viagra for men for sale
[url=http://viagratko.com/]sildenafil[/url]
viagra ice cream to go on sale at selfridges
small personal loans online
payday loans online
fast quick loans