УИХ-ын гишүүн Д.Гантулгын залуу бүсгүйг хохироосон гэх дуулиан (2017.07.05) сэдэв болон өргөжив. Удтал асуултын тэмдэг дагуулсан УИХ-ын гишүүний “хохирогч”-оор нэрлэгдсэн Ч.Наранзаяа хэмээх бүсгүйн Цагдаагийн байгууллагад хандсан өргөдөл нийтэд ил болсон нь асуудал дахин яригдахад хүргэжээ. Ч.Наранзаяагийн өөрийн гараар бичсэн гэх энэ өргөдөлд “Чантуу овогтой Наранзаяа миний бие 2017.06.12-нд гаргасан өргөдлөө буцаан татаж байна. Уг өргөдлийг […]