Индонези улсад хоногийн нас баралтын тоо рекордоо эвдлээ. Тус улсад нэг хоногийн дотор 1566 хүн эндсэн энэ хэцүү цагт коронавирус, түүнийг эмчлэх эм бэлдмэлтэй холбоотой худал мэдээллийн давлагаа үүсжээ.

Индонези улс Азийн цар тахлын төв болон хувирсан байна. Сүүлийн өдрүүдэд энд өдөр бүр 50 мянга орчим шинэ тохиолдол бүртгэгдэж, эмнэлгүүд дүүрч, хүчилтөрөгчийн хомсдол нүүрлэжээ.

Хүмүүс вирусийн тухай үлгэр домог мэт аврагдах арга хайсаар байна. Зарим нь ертөнцийн өөр хэсгүүдэд тархсан онолтой тун төстэй байгаа аж.

  • Имервектин: Индонезийн нийгмийн сүлжээгээр Засгийн газар нь Инвермектин гэдэг нэртэй, шимэгчийн эсрэг бэлдмэлийг коронавирусийн эсрэг хэрэглэхийг сайшаан дэмжсэн гэсэн мэдээлэл тархжээ. Энэ бол Засгийн газрын нэг агентлагаас нь долоодугаар сарын 15-нд гаргасан алдаатай мэдэгдлээс болсон байна. Энэ эм туршилтад яваа бөгөөд коронавирусийн эсрэг үр дүнтэй болохыг нотолсон ямар ч нотолгоо байхгүй юм.
  • Nestle-гийн сүүМессенжерүүдээр Nestle компанийн  Bear брэндийн сүү коронавирусийн эсрэг биеийн түвшнийг нэмдэг гэсэн худал яриа дэгджээ. Үүнээс болоод дэлгүүрүүдэд уг сүүний үнэ 455%-иар өссөн аж.
  • Биологийн идэвхт нэмэгдэл ба Британийн зөгийн жилий: Цар тахлын үеэр Британийн зөгий жилий зэрэг биологийн идэвхт нэмэлт бэлдмэлийн хэрэглээ эрс өсжээ. Ийм хуудсууд ч “Инстаграм”-аар дүүрч, коронавирусийг эмчилдэг гэсэн мэдээлэл хаа сайгүй тархах болжээ.

Дээрх бүгд коронавирустэй тэмцэхэд үр дүнтэй гэдэг нь нотлогдоогүй юм.

Эх сурвалж: BBC

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн