Коронавирусийн халдвар нийслэлд буурч байгаа ч орон нутагт нэмэгдэж байгаа нь Эрүүл мэндийн салбарынхан тайвширах болоогүй гэж үзэж байна. 

ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа өчигдөр (2021.07.23) Хэрвээ ямар нэг байдлаар коронавирусийн аль нэг хувилбараар үүсгэгдсэн давлагаа гарвал эмнэлгийн ачаалал огцом нэмэгдэх эрсдэлтэй. 

Батлагдсан тохиолдол нэмэгдэхийн хэрээр эмнэлгийн тусламж үйлчилгээний асуудал нэлээд төвөгтэй болдог. Үүнийг дагаад нөөцийн асуудал ч яригдана. ХӨСҮТ дээр гэхэд тодорхой хэмжээний үндсэн орон тооны ажилчдаас гадна 50 орчим резидент эмчийг дайчлан ажиллуулж байна. Нөхцөл байдалтай уялдуулан эмч нарыг хаана дайчлах асуудлыг тухай бүрд нь шийднэ. Яг одоогийн нөхцөл байдлын тухайд тандалт, хавьтал судлалын ажиллагаа болон судалгааны ажилтай холбоотой нэмэлт хүний нөөц зайлшгүй шаардлагатай байна. Тиймээс Анагаахын сургууль төгссөн болон анагаахын оюутнуудыг дайчлан гэрээт ажилтнаар ажиллуулж хүний нөөцийн зохицуулалтыг хийж байгаа гэж мэдэгдэв. 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн