Ямар нэг зүйлд анхаарлаа төвлөрүүлэн дуусгах дүрмийг баримтлах, цагийн менежмент, үр бүтээмжийг дээшлүүлэх тухай бичсэн Devora Zack-ын 2017 онд хэвлүүлсэн “Single task” номоос тоймлон хүргэж байна. Номын зохиогч Devora Zack Америкийн эрдэмтэн судлаач, эдийн засагч консалтант CEO. Ном борлуулалтаараа Амозон сайтад дээгүүр явдаг.

Номд МУЛЬТИ-ТАСК буюу нэг дор олон зүйл хийх нь хүмүүсийн амьдрал дээр түгээмэл гаргадаг хамгийн том алдаануудын нэг гэдгийг дурдсан байгаа.

Мульти таскны тухай: Энэ нь тархины хувьд хамгийн муу аюултай үйлдэл юм. Нэг дор олон юм хийх нь тархи нэгэн зэрэг ажиллаж байна гэсэн үг биш. Харин анхаарал төвлөрөлт олон тийш салж байна гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй. Нөгөө “Хоёр туулай хөөсөн хүн аль ч үгүй хоцордог” гэдэгтэй агаар нэг гэсэн үг. Шинжлэх ухааны талаасаа ч тэр хүний тархи нэг дор хоёроос дээш ажлыг зэрэг хийх боломжгүй гэнэ.

Судалгаагаар мульти-таск нь ажлын бүтээмжийг 40 хувь унагадаг, дуусах хугацааг 2 дахин уртасгаж, алдаа гаргах эрсдлийг 50 хувь нэмэгдүүлдэг байна. Би нэг дор олон ажил амжуулдаг хэмээн гайхуулдаг хүмүүс байвал одооноос больж, сингли-таск руу шилжих хэрэгтэй.

Сингли таскын тухай: Нэг зүйлд анхаарлаа төвлөрүүлэх нь хурдаа авсан машин нэг хэсэгтээ сайн давхидаг шиг тархи маань төвлөрөлтийн бүс рүүгээ орж чаддаг. Энэ нь бодсоноос илүү өндөр бүтээмж баталгаатай үр дүнг авчирдаг байх нь. За сингли-таскны техникээс танилцуулъя.

1. Одоо хийж байгаа зүйлээ дуусахаас нааш дараагийн ажил руу орохгүй байх

2. Урт хугацааны туршид хийгдэх ажил бол өнөөдөр хэр хийх цагийг тогтоож өгөх. Жишээ нь: 1 цаг л хийнэ гэх мэт.

3. Заавал хийх ёстой 3 ажил байлаа гэхэд 3 цаасан дээр бичээд эрэмбэлнэ. Эхний цаасны ажлыг дуустал дараагийн 2 цаасаа гаргахгүй далд хийсэн байх

Сингли-таскыг хийж сурахад орчин маш чухал юм. Анхаарал төвлөрөхөд саад болдог зүйлүүдийг холдуулах шаардлагатай. Ялангуяа бүх дижитал хэрэгслээ унтраах нь хамгийн үр дүнтэй арга юм байна.

Эцэст нь хэрэв та мульти-таскны хүн бол гэнэт сингли-таск руу шилжихэд хэцүү бөгөөд эхний ээлжинд тархиа дасгаж сургуулилт хийх хэрэгтэй. Тархинд сингли-таск таалагдах нь тодорхой учраас аяндаа таныг удирдаж эхэлнэ. Ингэснээр та маш олон ажлыг төвөггүй амжуулж чаддаг болох нь ээ.

Эх сурвалж: Н.МӨНХГЭРЭЛ

https://www.facebook.com/photo/?fbid=10223018410822852&set=a.10203816816674999

 

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн