Эдийн засагААНОАТ-ын тайлан хүлээн авах хугацааг дөрөв хоногоор сунгажээ2021-07-23 10:371min Татварын ерөнхий газар 2021 оны хоёрдугаар улирлын болон эхний хагас жилийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар (ААНОАТ)-ын тайлангийн хугацааг дөрөв хоногоор сунгажээ. Тайланг энэ долоо хоногийн Бямба гараг буюу долдугаар сарын 24-нийг дуустал хүлээн авах болсныг тус газраас мэдээллээ. Татварын тайланг хоцроовол Зөрчлийн хуулийн дагуу хувь хүнийг 150 нэгж, аж ахуйн нэгжийг 1,500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хуулийн заалттай аж.