Mercedes-Benz компани 2025 оноос эхлэн зөвхөн цахилгаан машин үйлдвэрлэхээр болжээ. Ингээд бүх шинэ загвараа зөвхөн цахилгаан хөдөлгүүртэй болгохоор шийдвэрлэжээ.
Шинэ автомашинуудыг гурван төрлөөр гаргана. Энэ нь AMG.EA буюу Mercedes-AMG спорт цахилгаан автомашин, MB.EA буюу дундаж хэмжээтэй, том хэмжээтэй цахилгаан автомашин, VAN.EA буюу нийтийн суудлын автомашин гэсэн төрлүүд аж.
Аккумулятор, зайндаа зориулан дэлхий даяар 8 шинэ үйлдвэр байгуулна. Тэдгээрт нь цахилгаан машины стандартын зай гаргах юм байна. Үйлдвэрлэгчийн зүгээс загваруудаа цэнэглэх Plug & Charge станцын дэлхий сүлжээ байгуулахаар болжээ.
Өнгөрсөн сарын сүүлчээр Германы Audi AG компани зөвхөн цахилгаан машин үйлдвэрлэнэ гэдгээ зарласан юм. Тус авто концерн шинэ загвараа цахилгаанд бүрэн шилжүүлэх ажлаа 2026 он гэхэд дуусгахаар төлөвлөж байна.
Эх сурвалж: 360tv.ru
1 comment
Моэх
Ирр
Хаа