Америкийн эрдэмтэд 2015 онд баруун Хятадын Гулия мөстлөгөөс авсан мөсний дээжид шинжилгээ хийжээ. Далайн түвшнээс дээш 6700 гаруй метрийн өндөрт 15 мянган жилийн өмнө үүссэн мөснөөс 33 вирус олдсоноос 28 нь өмнө нь судлагдаж байгаагүй гэнэ.
Microbiome сэтгүүлд мэдээлснээр, микробиологичид мөснөөс вирусийг гаргахдаа генетик кодыг нь гэмтээхгүйн тулд хөлдөөсөн био материалыг судлах өвөрмөц арга боловсруулахаас өөр аргагүй болжээ. Судалгаагаар зөвхөн 4 дээжийнх нь генетик код ил болсон вирусүүдийн эрдэм шинжилгээний баазтай давхцаж байв. Энэ бүгд бактерийг халдварлуулдаг бактериофагуудын омогт хамаарч байлаа.
Харин үлдсэн 28 вирус нь тун өвөрмөц бөгөөд хоорондоо төрөл биш байв. Тэдгээрийн генетик код дотор хэт бага температурын нөхцөлд эсийг халдварлуулах хэсэг байжээ. Мэргэжилтнүүд эдгээр вирусийг хөрс, ургамалд амьдарч байсан, амьтан, хүний дунд амьдраагүй гэж үзэж байна.
Олон метр зузаан мөсөн доор нуугдсан вирус, бактериудыг судлах нь мөс хайлж буй, уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд нэн шаардлагагүй асуудал юм.
Эх сурвалж: Kp.ru