Дорнод аймгийн Онцгой комисс өчигдөр хуралдаж долоо хоног бүрийн даваа, лхагва, баасан гарагт Чойбалсан -Улаанбаатар, Улаанбаатар-Чойбалсан чиглэлд тус бүр нийтийн тээврийн нэг автобус 30 хүртэлх хүнтэйгээр зорчихыг зөвшөөрсөн байна.
Улаанбаатар хот-Баян-Уул, Дашбалбар сумдын чиглэлд долоо хоногт нэг удаа нийтийн тээврийн автобус 30 хүртэлх хүнтэй зорчиж болох аж.
Улсын болон аймгийн чанартай автозамын хяналтын цэгүүд болох Хөлөнбуйр сум, Баянтүмэнгийн гүүр, Хэрлэн сумын Модон гүүр, Ялалт гүүр, Баян-Уул сумын автозамын хяналтын цэгүүд урьдын адил ажиллаж, ачаа тээвэрт хяналт тавих таван ажлын хэсгийн үйл ажиллагаа үргэлжлэх юм байна.