2021-07-22 12:291min00

Наймдугаар сард цахимаар нэгдүгээр ангийн элсэлт явагдана

221690095_503162174112915_4398846450773237935_n

БСШУ-ны яам 2021 оны Хичээлийн шинэ жилийг есдүгээр сарын 1-нд эхлүүлэхээр зорьж,  аймаг орон нутаг, сургууль цэцэрлэгийн удирдлагуудад чиглэл өгчээ. Гэхдээ хичээл эхлэх хугацааг Засгийн газа коронавирусын тархалт, цаг үеийн нөхцөл байдал зэргээс хамаарч шийдэх гэнэ.

Гэхдээ наймдугаар сард орон даяар ЕБС-д шинээр элсэх зургаан настнуудын бүртгэл, элсэлтийг цахимаар зохион байгуулах чиглэлийг БШУЯ-аас өгчээ. 2020 онд ЕБС-ийн нэгдүгээр ангийн бүртгэл наймдугаар сарын 3-наас 28-ныг хүртэл үргэлжилж, 39 мянга гаруй зургаан настнууд сургуульд элсэн орсон ч цар тахлын улмаас цахимаар хичээллэсэн юм.