Дэлхий даяар өнгөрсөн долоо хоногт шинээр илэрсэн коронавирусний халдварын тохиолдлын тоо өмнөх долоо хоногийнхоос 12 орчим хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй гарсныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ анхааруулав.
Долоодугаар сарын 18 хүртэлх долоо хоногт өдөр тутам хагас сая орчим шинэ тохиолдол илэрснийг ДЭМБ мягмар гаргийн орой танилцуулсан долоо хоног тутмын тайландаа дурдлаа. Мөн халдвар хамгааллын дэглэмийг сулруулахын эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлэхийн сацуу вакцинд хамрагдах байдал суларч буйг анхааруулжээ.
ДЭМБ халдварын үзүүлэлтүүд огцом нэмэгдэх болсныг илүү хурдан халдварладаг “Дельта” хувилбарын тархалт эрс нэмэгдсэнтэй холбоотой гэж үзэж байна. Энэ хувилбар одоо дэлхийн 124 улс оронд бүртгэгдээд байгаа бөгөөд цаашид дэлхий даяар давамгайлан тархаж буй коронавирусний хувилбар болох төлөвтэй байна.
Дэлхий даяар 2020 оны хоёрдугаар сарын 29-нөөс хойш халдварын 191 сая гаруй тохиолдол илрээд байна.
Эх сурвалж: Washington Post, Montsame