Токиогийн олимпийг зорьсон Монголын баг тамирчид Японд хүрэлцэн очжээ. Өнөөдөр ниссэн 72 хүний бүрэлдэхүүнтэй багт жүдо бөх, байт харваа, ширээний теннис, усанд сэлэлт, буудлагын баг тамирчид мөн МҮОХ, БТСУХ-ны удирдлага, хэвлэл мэдээллийнхэн багтсан байгаа.
Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тамирчидтай хамт ниссэн байна. Монголын баг тамирчдын тэмцээн нээлтийн өдөр буюу 23-нд эхэлнэ. Энэ өдөр байтын Б.Урантунгалаг, Б.Отгонболд нар цэц сорих болно. Харин 24-ний өдөр 3х3 сагсан бөмбөг, бокс, жүдо, буудлага, ширээний теннис болон байтынхан өрсөлдөх юм.