2021-07-21 15:231min00

ЦЕГ: Цагдаагийн алба хаагчийн биед халдсан иргэнийг шалгаж байна

221035744_147371764176787_1996869612462660725_n

Олон нийтийн сүлжээнд цагдаагийн алба хаагчтай ноцолдож, үүрч унагааж буй иргэний бичлэг тархаад байсан. Уг үйл явдалтай холбоотойгоор ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс тайлбар, мэдээлэл гаргажээ.

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Нарантуул олон улсын худалдааны төвийн дөрвөн замын уулзвар орчимд 2021 оны долдугаар сарын 20-ны өдөр 17:00 цагийн орчим ** улсын дугаартай Тоёота премио маркийн тээврийн хэрэгслийн жолооч “М” нь  замын хөдөлгөөнд оролцох үедээ ЗТХ-ийн 14.7.23 заасан зөрчил гаргасан.

Тухайн жолоочийн зөрчилд торгуулийн арга хэмжээ авсан тээврийн цагдаагийн алба хаагчийн шаардлагыг эсэргүүцсэн тул тухайн үед хамт үүрэг гүйцэтгэж байсан цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч Ц салгаж замаас холдуулах явцад Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн, эсэргүүцэж түүний биед халдсан байна.

Уг үйлдэлд холбогдогч 36 настай эрэгтэй М-ийг саатуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар БЗДЦГ-аас хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгааг мэдээллээ.