Оны эхний хагас жилд хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2021 оны зургадугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 6.6 хувь, өмнөх оны эцсээс 7.0 хувь, өмнөх сараас 0.7 хувиар өссөн байна. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2021 оны зургадугаар сард өмнөх оны мөн үеэс 6.6 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 12.9 хувь (мах, махан бүтээгдэхүүн 18.8 хувь, согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 7.7 хувь), согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 2.9 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 3.3 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 4.8 хувь (цахилгаан, хийн болон бусад түлшний дэд бүлгийн үнэ 5.5 хувь), эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 5.2 хувь, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 4.9 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2021 оны зургадугаар сард өмнөх оны эцсээс 7.0 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 16.1 хувь, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 2.2 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 13.8 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 3.2 хувь, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 3.0 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2021 оны зургадугаар сард өмнөх сараас 0.7 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 1.1 хувь (мах, махан бүтээгдэхүүний дэд бүлгийн үнэ 3.4 хувь), согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 0.5 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ 0.8 хувь, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 0.9 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2018 оны зургадугаар сард 7.2 хувь, 2019 оны зургадугаар сард 8.3 хувь, 2020 оны зургадугаар сард 2.8 хувь гарч байсан бол 2021 оны зургадугаар сард 6.6 хувь болж, өмнөх оны мөн үеэс 3.8 пунктээр нэмэгдсэн байна. Инфляцын түвшин 2021 оны узргадугаар сард улсын хэмжээнд 6.6 хувь гарсны 3.6 нэгж буюу 54.5 хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.Инфляц 2021 оны зургадугаар сард 6.6 хувь гарсны 37.9 хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.
Улаанбаатар хот:
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ Улаанбаатар хотод 2021 оны 6 дугаар сард өмнөх сараас 0.9 хувь, өмнөх оны эцсээс 8.4 хувь, өмнөх оны мөн үеэс 7.1 хувиар өслөө.
Аймаг:
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2021 оны 6 дугаар сард өмнөх оны мөн үеэс бүх аймагт 3.7-8.7 хувиар өссөн байна. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2021 оны 6 дугаар сард Өвөрхангай аймагт 3.7 хувиар өссөн нь хамгийн бага, Баян-Өлгий аймагт 8.7 хувиар өссөн нь хамгийн их байна.