Долдугаар сарын 10-16-ны өдрүүдэд Туулд голд дөрөв, Хэрлэн голд 3, Хараа голд 3, Эгийн голд  иргэн осолдож, нийт 22 хүн голын живж нас барсан хэмээн Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ. Нас барсан тохиолдлын 6 нь нийслэлд, 16 нь орон нутагт бүтгэгджээ. Тэдний 7 нь эмэгтэй 15 нь эрэгтэй, дөрөв нь хүүхдүүд байжээ.

Осолдсон иргэд бүгд амралт аялал зугаалгаар явж байсан бөгөөд гол руу сэлэхээр орохдоо мөн хийлдэг гудас нь хөмөрсөн, нууранд морьтой орсон, загас барьж байгаад хөл алдсан, хаднаас хальтарч унан живсэн байжээ. Одоогоор гурван иргэний цогцос олдоогүй эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Туул голын эрэг дагуу цагдаагийн 101 алба хаагч өдөр бүр явганаар болон мотоцикльтой эргүүл шалгалт хийж иргэдэд сэрэмжлүүлэг хүргэн ажиллаж байна. Амралт зугаалгын өдрүүд дуусаагүй. Мөн ойрын өдрүүдэд цаг агаар халах төлөвтэй байгаа учир иргэд гол уснаас өөрийгөө болон бусдын амь насыг хамгаалахыг ЦЕГ-аас сэрэмжлүүлж байна. 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн