Нойрны эм нь дэлхий дахинд хамгийн түгээмэл хэрэглэгдэж буй эмүүдийн нэг. Тэдгээрийг үнэндээ бүхий л төрлийн сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд ялангуяа нойрны асуудал, сэтгэл зовинолд хэрэглэдэг. Согтууруулах ундааны нэгэн адилаар нойрны эм хараамал үүсгэдэг бөгөөд ийм болсон тохиолдолд тухайн хүн тогтмол нойрны эм уухгүй л бол унтаж амарч чадахгүй болно.
Хэрэв эмээ уухгүй л бол шартах хам шинж илэрч тухайн хүн нойрны эм үргэлжүүлэн уухад хүрдэг байна.
-Эм уусан хэд хоногийн турш хүн илүү сайн унтах бөгөөд эмийг үргэлжлүүлэн уух тусам нойронд нөлөөлөх нөлөөлөл нь багасч улмаар дахин хүндрэлтэй тулгарна.
-Үүний дараа тухайн хүн унтахын тулд нойрны үрлийг илүү их тунгаар хэрэглэх хэрэгтэй болдог бөгөөд зөвхөн нойрны эм ууж байж л унтдаг зуршилтай болдог.
Хэзээ нойрны эмний хамааралтай болсон гэж үзэх вэ. Дараах шинж тэмдэг бүхий хэнийг ч хамааралтай гэж үзэж болно:
-3 сараас илүү хугацаагаар нойрны эм хэрэглэж байгаа.
-Ууж хэвшсэн нойрны төрлийн эмийг эмчээс бичих өгөхийг шаардаж байгаа.
-Нойрны асуудлын улмаас илүү их хэмжээний нойрны эм хэрэгтэй болсон.
Анхаарах зүйл: Нойрны тун удаан хугацаагаар хэрэглэх нь тархины үйл ажиллагаанд согтууруулах ундааны адилаар хамаарал үүсгэдэг байна. Эрүүл мэндийн шинжлэх ухаанд үүнийг сэтгэцийн эмгэгтэй холбоотой нийтлэг асуудлын нэг гэж үздэг байна. Тиймээс эмч нар шаардлагатай хүнд нойрны эм бичиж өгөхдөө хамгийн дээд тал нь дөрвөн 7 хоногоос илүү уухаар бичиж өгдөггүй аж.
Нойрны эмийн хамаарлаас гарч болно:
-Тухайн хүн өдөр бүр хичнээн хэмжээний нойрны эм хэрэглэдэг вэ гэдгээ мэдэж байгаа. Тиймээс өдөрт 3 ширхэгийг хэрэглэдэг бол 2 богон бууруулж, 3 өдөр ууж хэвших.
-Үүний дараагийн гурван өдөрт 1 ширхэгийг уух. Ийм маягаар багасгахыг сэтгэцийн эрүүл мэндийн эмч нар зөвлөдөг байна. Хэрвээ нойргүйдэлд орсон бол заавал мэргэжлийн эмчид үзүүлж, тусгай эм, эмчилгээ бэлдүүлж авах шаардлагатайг анхаарна уу?
Эх сурвалж: СЭМТ гарын авлага