Улсын баяр наадмын өмнө Замын-Үүдэд ажилласан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус боомтод ажиллаж байсан төрийн албан хаагчдыг шалгах ажлыг эхлүүлсэн. Нийтийн анхаарал өнөөдөр Замын-Үүд боомт руу чиглэж байгаа учраас Замын-Үүдийн Гаалын газар олон нийтийн ФБ сүлжээнд тусгай хуудас нээжээ.
Замын-Үүд дэх гаалийн газраар үйлчлүүлэгч иргэд, ахуй нэгж, цахим худалдаа эрхлэгчид, гаалийн харилцаанд оролцогчдын анхааралд Замын-Үүд дэх гаалийн газрын үйл ажиллагаатай холбоотой үнэн зөв бодит мэдээ мэдээллийг цаг алдалгүй түргэн шуурхай хүргэх, лавлагаа, зөвлөгөө өгөх, мэдээлэл, санал гомдол, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх зорилгоор энэхүү албан ёсны PAGE хуудсаа нээж байна.
Та бүхэн гаалийн тухай хууль тогтоомж, гаалийн татвар тариф, гаалийн үнэ, үнэлгээ, улсын хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэл, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн, дарааллын талаар хүссэн мэдээллээ холбогдох албадын дарга нараас асууж тодруулан, – Тус газрын албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлага, гаалийн хяналт бүрдүүлэлт хийх явцад гаргасан хүнд суртал, чирэгдэл, авлига, ашиг сонирхолын зөрчлийн талаар шууд мэдээлэх боломжтой.
Утасны дугаар Лавлах утас – 96361281
Замын-Үүд дэх гаалийн газрын Захиргааны алба