Замын-Үүд боомтын үйл ажиллагаа өнөөдрөөс хэвийн ажиллаж эхэлжээ. Өмнө нь өдөрт 100 орчим машин гарч байсан бол 120 болгон нэмэгдүүлсэн. Тухайн боомтууд дээр байгуулагдсан ажлын хэсгийнхэн гацсан ачаа тээврийг төмөр замаар тээвэрлэж байна. Өчигдрийн байдлаар 39 вагон бараа орж ирсэн. Ажлын хэсгийн зүгээс анхааруулж байгаа нэг зүйл нь иргэдийг төмөр замаар ачаа бараагаа зөөхийг зөвлөж байна.
Гашуунсухайт боомтын үйл ажиллагаа мөн өнөөдрөөс эхэлсэн. Нүүрсний 100, зэсийн баяжмалын 128 машин гарсан байна. Маргаашаас буюу долдугаар сарын 17-ны 06:00 цагаас эхлэн долоо хоногийн хугацаатай тус боомтын Цагаан хад суурьшлын бүсэд хатуу хөл хорио тогтоох шийдвэр гарсан. Энэ хугацаанд ариутгал, халдваргүйтгэл хийж, жолооч нарыг шинжилгээнд хамруулан ногоон бүс болгох зорилтыг тавьж байна гэж Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв.