С.Энхболд эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэгчдийг хүлээн авч уулзжээ

2021-07-17 08:261min0
215718793_2930734697184570_7676399532814899461_n

Эрүүл мэндийн сайд С.Энхболд өчигдөр (2021.07.16) эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзжээ. Уулзалтаар цар тахлыг даван гарахад хамтран ажиллахаар санал солилцож, импортын эмийн үнийн асуудал дээр анхааран ажиллахыг хэлэлцсэн байна.

Ковид19-ийн цар тахлыг даван гарахад төр хувийн хэвшлийнхний хамтын ажиллагаа чухал байгааг Эрүүл мэндийн  сайд С.Энхболд уулзалтын эхэнд онцолжээ.

Мөн иргэдийн аюулгүй байдал, эрүүл мэндийг сахин хамгаалахад төр засгийн гаргасан бодлого шийдвэрийг дагаж нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллахад бэлэн байгаагаа эм, эмнэлгийн хэрэгслийг ханган нийлүүлдэг аж ахуй нэгжийн төлөөлөл хэлжээ. 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй